sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016-2017 оны Хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр хичээл заана. 
 
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий боловсролыын сурагчдад хичээл заадаг уламжлалтай. Энэ жил найм дах удаагаа хичээл заах гэж байгаа тэрбээр "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвийг онцолж авчээ.
 
Өмнөх жилүүдэд буюу 2009 онд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд  "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 гэсэн "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээл зааж байсан юм.
 
Ерөнхийлөгчийн хичээл маргааш буюу есдүгээр сарын 1-ний 10.00 цагт МҮОНТВ-ээр орон даяар нэвтэрнэ. 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг