sonin.mn
ДАМАСК. /Xinhua/. Сирийн хойд нутгийн Алеппо мужид өчигдөр болсон тулалдааны үеэр “Лалын улс” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Мухаммад аль-Аднани амь үрэгджээ.
 
“Лалын улс”-ын “Amaq Agency” мэдээллийн агентлаг мэдэгдэхдээ “манай бүлэглэлд хамгийн удаан зүтгэсэн бөгөөд гарамгай удирдагчдын нэг Алеппод амиа алдлаа” гэсэн байна.
 
Гэхдээ Аль-Аднани Алеппогийн яг аль дүүрэгт амиа алдсан талаар тодорхой мэдээлсэнгүй. “Лалын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдади хэлэхдээ “тэр бол манай гол командлагчдын нэг байсан” гэжээ.
 
Аль-Аднани 2003 онд Иракт байхдаа “Аль-Каида” бүлэглэлийн бүрэлдэхүүнд байлдаж байсан аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг