sonin.mn
ХАРДАН. /VOA/. Тусгай ярилцлага хийж, зураг авч, судалгаа хийснээр “Лалын  улс”-ын хэт давруу үзэлтнүүдийн үйлдсэн аллагыг илчлэх бөөнөөр оршуулах 72 газрыг Ассошейтэд Пресс агентлаг олж илрүүлэн баримтжуулжээ.
 
Энэ нь одоогийн байдлаар хамгийн өргөн цогц судалгаа болоод байгаа бөгөөд “Лалын улс” бүлэглэл байрлалаа орхин ухрах тусам улам олон тооны булш олдох төлөвтэй байна.  Тус агентлаг 17 нийтийн булшны байрлалыг Сирид тогтоогоод байгаа бөгөөд эдгээрийн зөвхөн нэгд нь л гэхэд нэг овог аймгийн хэдэн зуун хүний цогцос байгаа ажээ.
 
Цогцосны тоо 5,200-аас 15 мянгад хүрээд байна. “AllSource Analysis” гэдэг тагнуулын зураг авдаг компанийн хиймэл дагуулаас авсан гэрэлт зурагт Мосул хотын ойролцоох Бадаоуш шоронд нэгэн булш байгаа нь тодорхой болсон бөгөөд тэнд 600 хоригдол амиа алдсан байна.  
 
Мөн "Speicher” лагерьт 1700 орчим ирак цэргүүдийг автомат буугаар буудаж хөнөөсөн бөгөөд 8 дугаар сарын 21-нд уг аллагыг үйлдсэн 36 хүнийг дүүжлэн хороосон нь шударга ёсыг сэргээн тогтоосон хэрэг байлаа.
 
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг