sonin.mn
ЗЦГ-аас өнөө өглөө нийт хэвлэл мэдээллийнхэндхандаж залруулга зарлалыг албан ёсоор  өглөө.
 
Онцлох нь, сүүлийн өдрүүдэд зарим сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан " Есдүгээр  сарын 1-нээс жолооч таны анхаарах 24 дүрэм"  гэх мэдээлэл тарааж буй нь " Ташаа мэдээлэл" гэдгийг Замын цагдаагийн газраас залруулж байна. 
 
Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас анхааруулав.Тиймээс жолооч нарыг хууль болон дүрмээ дахин нягтлан үзэхийг ч зөвлөж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг