sonin.mn
САНАА. /Prensa Latina/. Йеменд 18 сарын хугацаанд 10 мянга орчим хүн амиа алдсан гэж НҮБ мягмар гарагт мэдэгдлээ.
Энэ нь албаны хүмүүс болон хүмүүнлэгийн ажилтнуудын тооцоолсноос бараг хоёр дахин их тоо юм.
 
Тус улсад “Хусит” бүлэглэлийн босогчид, ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын дагагчид болон ерөнхийлөгч асан Абд-Раббу Мансур Хадиг дэмжигчдийн хооронд дайн болж байна.
 
НҮБ-ын Йемен дэх суурин төлөөлөгч бөгөөд хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Жейми Макголдрик хэлэхдээ “бид дээрх тоог Йемений эрүүл мэндийн төвүүдээс авсан мэдээлэлд үндэслэн гаргасан” гэв.
 
Мөн тэрбээр хэлэхдээ “зэвсэгт мөргөлдөөний улмаас Йемений гурван сая орчим иргэн улс орныхоо дотоодод, 200 мянга орчим хүн гадаадад дүрвэхэд хүрсэн” гэлээ.
26 сая хүн амтай энэ улсын ойролцоогоор 14 сая иргэн хүнсний яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг