СӨҮЛ. /Yonhap/. Шадар сайд Ким Ён Жинийг Умард Солонгост цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.
БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн хэлэхдээ “63 настай Ким Ён Жинийг өнгөрсөн сард буудан хөнөөсөн” гэв.
Түүний ярьснаар “Умард Солонгосын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чолийг засан хүмүүжүүлэхийн ажил хийлгэхээр хөдөөгийн нэгэн ферм рүү нэг сарын хугацаатайгаар долдугаар сарын дундуур явуулсан” ажээ.
Өчигдөр Өмнөд Солонгосын “Чонан илбо” сонинд бичихдээ "өндөр албан тушаал хашдаг байсан хоёр хүнийг Ким Жон Уны тушаалаар Умард Солонгост цаазаар авсан" тухай мэдээлсэн юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Хүний толгойнд дуртай энэ бүдүүн даргыг АНУ 250 сая доллараар үнэлэсн байна. Удахгүй байхаа. Хар жагсаалтад орсон даруйдаа л Бен ах, Садам сахалт ах хуниулсан шүү дээ.
Зөв.Шагнах ёстой бол дайснаа ч шагнаж,яллах ёстой бол нөхрөө ч яллах ёстой.Энэ бол хүчирхэг төрийн шинж.Манайд гэхэд баярцогт,баяр,элбэгдорж сү.батболд тэргүүтэй цаазаар авхуулах ялтай олон хүн байна.Даанч төр нь сулралтай, дорой.