sonin.mn
ЛОНДОН. /Prensa Latina/. 2018 онд ОХУ-д болох ДАШТ-ий дараа зодог тайлна гэдгээ Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Уэйн Руни мэдэгдлээ.
 
“Manchester United” багийн 30 настай довтлогч тэрбээр хэлэхдээ “манай багийнхан ирэх хоёр жилийн хугацаа өнгөрөхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.
Руни хэлэхдээ “би ирэх хоёр жилийг амжилтаар дүүрэн өнгөрөөж, Англид амжилт авчран өөрийн карьераа дуусгахыг хүсч байна. Орос бол миний хувьд юу хийж чаддагаа харуулах сүүлчийн боломж” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “би 16 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьсан. 17 настайгаасаа олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 15 жил гэдэг бол урт хугацаа. Дараагийн тэмцээн болох үед би 32 нас хүрсэн байна” гэжээ.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг