sonin.mn
Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн ирэх сарын 7-11-нд Спортын төв ордонд болно.
 
Тэмцээнд БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ,  Монгол Улсын Үндэсний нэг болон II шигшээ, оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ баг болон залуучуудын II шигшээ баг оролцох юм. Тус тэмцээн энэ жил хүрээгээ улам тэлж, БНСУ-ын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ.
 
Тэмцээний тоглолт өдөр бүрийн 17.00 цагаас эхлэх бөгөөд тасалбар нь 5000 төгрөгийн үнэтэй байх аж.
Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ-ын баг удаалсан юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг