sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Ирэх онд тус улсын тэнгэрт 600 мянган ширхэг арилжааны нисгэгчгүй онгоц ниснэ гэж АНУ-ын Засгийн газраас мэдээлжээ.
 
АНУ-ын Тээврийн албаны нарийн бичгийн дарга Энтони Фокс алсын удирдлагатай нисгэгчгүй онгоцны хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ үед аюулгүй байдлын шинэ дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг мэдэгдлээ. 
 
Шинэ дүрэмд зааснаар, бизнес хэрэглэгчид хүн ам сийрэг суурьшсан газар оронд 25 кг-ын ачааг нисгэгчгүй онгоц ашиглан газраас 122 м-ийн өндөрт үүр цайхаас нар жаргах хүртэлх хугацаанд тээвэрлэлт хийхийг зөвшөөрчээ. Мөн тэдгээрийг газраас удирдах нисгэгчид нь тухайн онгоцуудыг нүдний хараа хүрэх газар оронд 160 км/цагаас хэтрэхгүй хурдтайгаар нисгэх ёстой.
 
Ийм төрлийн нисэх онгоцны хэрэглээ өссөнөөр 100 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, 2025 он гэхэд 82 тэрбум долларын үйлдвэрлэл явуулах ажээ. Уг шинэ журамд 76 хөнгөлөлтийг тусгасан нь ихэвчлэн шөнөөр нисгэгчгүй онгоц ашиглах сонирхолотой компаниудад хамаатай ажээ.
 
Арилжааны зорилгоор ашиглах нисгэгчгүй онгоцнуудыг ургацын байдалд хяналт тавих, гүүр болон дамжуулах шугамуудыг шалгах, гал сөнөөгчид болон цагдаа нарт туслах, кино зураг авах, хуримын бичлэг хийх зэрэгт ашиглаж байгаа билээ.   
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг