Сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэг гэх хоёр улс дэлхийн хамгийн том, их хүн амтай улсууд гэдгээрээ төдийгүй эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдах болсон билээ.
Үүнд Хятадын эдийн засгиин өсөлт дэлхий дахины анхаарлыг илүүтэй татдаг. Олон эрдэмтдийн, үүн дундаа барууны нөлөө бүхий зарим эдийн засагчидын үзэж буйгаар Хятадын эдийн засгийн өсөлтийн "нууц" нь ердөө л олон улсад ноёрхож байгаа барууны өндөр хөгжилтэй улсуудын зүгээс хоцронгуй хөгжилтэй улсуудад тулган хүлээлгэдэг Неолиберал эдийн засгийн бодлогоос татгалзаж өөрийн улсын онцлогийг шингээсэн хөгжлийн бодлогыг баримталсанд байгаа аж.
2007-2015 он гэсэн найман жилийн мөчлөгөөр авч үзвэл нэг хүнд ногдох ДНБ Хятадад 85.3%, Энэтхэгт 52.3%, өссөн байхад Америкт 3.2%, Европт 1.6%, Японд 1.5% өсөлттэй гарсан байна. Ялгаа нь юунд байна вэ?
Хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай, гэхдээ хамгийн гол нь барууныхан болоод Япон Неолиберал догматайгаа зууралдсаар байгаа, харин Хятад болон Энэтхэг Неолибералын эсэрэг гэж хэлж болох бодлогыг хэрэгжүүлсэнд байгаа аж.
Үүнд энгийн нэг жишээг авч үзье л дээ: Хятад, Энэтхэг хоёр Төрийн Хөрөнгө Оруулалтыг (үнэндээ бол улсын гэж нэрлэх ёстой л доо) буюу State Investment-ийг орхигдуулахгүй анхааарал тавьж ирсэн нь эдийн засгийн өсөлтийн нэг гол хүчин зүйл нь болж буй аж. 2016 оны байдлаар Хятадын төрийн хөрөнгө оруулалт 23.5% , хувийн секторын хөрөнгө оруулалт 2.8% байгаа бол энэ харьцаа Энэтхэгт төр 21%, хувийн сектор 1.4% байгаа нь хүчирхэг, чадварлаг төрд түшиглэсэн хөрөнгө оруулалтын ижил төс бүхий бодлогыг хэрэгжүүлж байгаа гэж үзэж болхоор байна.
Гэтэл Монголд хэрэгжиж буй неолиберал бодлогод Төр өмчтэй байхыг хориглодог төдийгүй, төрөөс хөрөнгө оруулалт хийхийг аль болох хязгаарлаж хувийн секторт бүх зүйлийг өгөхийг номлодог.
Барууны улсуудын хувьд дайны дараах бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтөд засгийн газрын хөрөнгө оруулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй боловч өдгөө төрийн хөрөнгө оруулалт гэдгийг орхигдуулан дан ганц хувийн секторт тулгуурлах болсноос нийт хөрөнгө оруулалтынх нь өсөлт сүүлийн жилүүдэд 0.4-1.4% хэмжээтэй байх болсон байна.
Үүнд хувийн секторын хөрөнгө оруулалт буурхад улсаас оруулах хөрөнгө оруулалтаа ихэсгэх замаар нийт хөрөнгө оруулалтын өсөлтөө барьж байх бүтэц, бодлого дутагдаж байгааг барууны бодлого тодорхойлогчид хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байгаа юм.
Судалгаанаас үзхэд Засгийн газрын хөрөнгө оруулалт нь хөгжиж буй орнуудад дунджаар ДНБ-ий 7%, өндөр хөгжилттэй орнуудад 1-3% байдаг байна. Энэ нь emerging economies-буюу хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлтийн нэг шалтгаан болж буй юм.
Сонирхолтой нь Хятадын сүүдэр дор явж ирсэн гэгддэг Энэтхэгийн хувьд сүүлийн хоёр жилээс Хятадын түвшинд яригдах болсон нь Модигийн засгийн газарт эдийн засгийн ерөнхий зөвлөхөөр Арвинд Субраманиан (Arvind Subramanian) очсонтой холбоотой аж.
Арвинд 2014 онд ажлаа авсан даруйдаа "state investment as the key to India's growth-төрийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийн түлхүүр" хэмээсэн бөгөөд тэр бодлогоо хэрэгжүүлэхдээ сангийн сайд тэргүүтэй бодлого баригчидын дэмжлэгийг хүлээсэн нь үр дүнгээ өгсөн гэж шинжээчид үздэг аж.
Арвинд Субраманиан нь "Eclipse: Living in the Shadow of China's Economic Dominance-Доройтол: Хятадын эдийн засгийн давамгайллын эрхшээл дор амьдрах нь" номыг бичсэн эдийн засагч, Хятадын эдийн засгийг судлаач, АНУ-д ажиллаж байсан нэр хүнд бүхий хүн аж.
Энэтхэгийн хувьд "state bad, private good-төр муу, хувийн хэвшил сайн" гэсэн ХУДАЛ ДОГМА-гаас салж эхэлж байгаа нь сайшаалтай бөгөөд Хятадын туршлагаас суралцаж байгаа нь хөгжлийн хамгийн оновчтой зөв зам байж болох юм.
Дандаа гадаадын хөрөнгө оруулалт, гадаад гэх бус мөн дотоод, өөрөөсөө, өөрөө гэдэг ойлголт байдгийг Хятад, Энэтхэг хоёр үлгэрлэн үзүүлж байна. Мэдээж үндэсний эрх ашгийн төлөө ажилладаг хүчирхэг төртэй байж л энэ бодлого хэрэгжинэ. Монголчууд бидэнд бусдаас суралцах санаа авах юм маш их байна даа.
Эдийн засагч Х.Батсуурь
Сэтгэгдэл0
Батсуурь минээ. Наадах чинь л одоо Монгол улс зайлшгүй онол бодлогын түвшинд эргэж харах шаардлагатай байгаа бодлого мөн. Төр хамгийн муу менежер, бүх зүйлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өг гэсээр байгаад улс орон хүчгүй төр засагтай, дампуурсан эдийн засагтай болчоод байна.
ehleed gadnaas mongo bosgoj mongotei bolood odoo oorsdoo hiij bgaa umaa
Хоеулаа тэрбум хол илуу хан амтай дотоодын эдийн засгийн боломжийн 90% нь хэт хямдхан ходолморийн Ортог бий болгодог ядуу Ард тумэнтэй том улсуудтай манайханыг яагаадч зэрэгцуулж узэж болохгуй!Энгийн хятад юмуу энэтхэг тариачны авдаг тэр бага цалингаар манай монголын хамгийн ядарсан ядуу малчин тоож ч ажил хийхнь байтугай хуруугаа ходолгож хамраа ухахгуйнь ойлгомжтой асуудал!Монголд ядуучуудын дунд Энэтхэг Хятад улсуудын ядуучуудынхтай адилхан тийм аймаар орсолдоон байхгуй учраас энэ улсуудтай Монголыг харьцуулж ердоо болохгуй!Эдний хажууд Монгол улс бол хамаагуй баян улс!Монгол бол алт сандайлсан гуйлгачингууд!Энэтхэг Хятад более Монголын хажууд угээгуй хоосон таягаа тулсан гуйлгачингууд!Гэхдээ атомын бомбогтэй гуйлгачингууд!
Хэхэ, эхлээд төрийн том магнатууддаа хүлцэнгүй захирагдана гэдгээ залхуу ард түмэн маань хүлээн зөвшөөрчих. Хятад, Энэтхэгт үнэндээ бүх эрх мэдэл, баялаг цөөн хүний гарт атгагдаж байж ийм тогтолцоогоор яваад байгаа үнэн мөнийг нь ойлгох хэрэгтэй. Үзэн ядаад байгаа баячуулаа хүлээн зөвшөөрч дага, ардчилал гэдэг мөрөөдлөө март. Тэгсэн цагт л бүтнэ. Та нар тэгж чадах уу? Нэгэндээ хорсдог амьтан адгуус шиг нийгэмд энэ бүтэхгүй л дээ хөөрхийс
ediin zasagchid nertei ni ingej naad zahiin uneniig guivuulaad baihaar ard tumen yaj gegeereh yum be, mash haramsaltai
хэлээд юү гэхэв дээ
Энэтхэг угаасаа Хужааг яаж гүйцэх вэ. Хужааг судалсан хүнээр ЭЗ-ийн гол зөвлөхөө хийлгэсэн гэнэ. Хужаа нараас хуулсан байна.
Burhan Budda enetheg baisan hulchengui daruuhan amgalan baidaliig erhemledeg baisan.Hytaduud bol mongo erhenledeg.Mongolchuud bid Buddhg dagasan Hytadad itgedegui.Hen yalahiig haray
ter nuuz bish, zasag zahirgaa ni hulgai hiideggui l baihgyuu daa, manaih shig hun bolgon bololtsootoi bugdiig ni shaachidag gazar yavahgui ee