sonin.mn
2016 оны Төсвийн тодотголд хадгаламжийн хүүнд татвар ногдуулах талаар тусгахдаа 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай данс эзэмшигчдийн хүүнд 10 хувийн татвар тооцохоор төлөвлөжээ. 
 
Хадгаламжийн хүүнд татвар тооцох тухай оруулж ирсэн саналд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин Засгийн газрын зүгээс татварыг зөвхөн 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хүүнд ногдуулахаар тусгасан байна. Арилжааны банкуудад данс эзэмшигчдийн нийт тоо 5.319.158 байдаг бөгөөд үүний 5.270.774 болон 130 гаруй мянган хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай гэсэн тоо гаргажээ. 
 
Харин 40167 нь 20-100 хүртэлх сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байгаа аж. Тэгвэл хүүнд нь татвар ногдуулах 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг аж. Өөрөөр хэлбэл 100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж байгаа юм. 100 саяас дээш хадгаламжтай данс эзэмшигчдэд татвар ногдуулснаар жилдээ 20 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг