sonin.mn

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилчид жил бүрийн сайн дурын ажлынхаа хүрээнд энэ жил Баянзүрх дүүргийн харьяа Туул голын эрэг орчмын газрын хогийг цэвэрлэн, нэг өдрийн дотор 2 тонн гаруй, 130 шуудай хог цэвэрлэн тушаав .

“Бид энэхүү сайн дурын ажлынхаа хүрээнд цэвэр цэмцгэр амьдрах орчныг бий болгоход өөрсдийн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Мөн энэхүү үйлсэд бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна,” – хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлэв.