sonin.mn
Нийслэлийн хэмжээнд энэ онд 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элссэн талаар НЗДТГ-аас мэдээлэв.
 
Улаанбаатар хотод 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байгаа юм. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд  230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 мянга 650 хүүхэд хамрагджээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг