Хэрэглээний үнийн индекс сүүлийн 24 сар дараалан буурч, жилийн өөрчлөлт 2009 оноос хойш анх удаа дефляцитай гарлаа хэмээн Монголбанк мэдэгдлээ.
Тодруулбал инфляцийн жилийн өөрчлөлт тайлант сард -0.2-оос -0.6 хувьд хүрч, дефляцитай гарсан байна. Өмнө нь 2009 оны 9 дүгээр сард улсын болон Улаанбаатар хотын инфляци -1.9 хувьд хүрч байсан удаатай. Дефляци буюу стагфляци нь инфляцийн эсрэг үзэгдэл бөгөөд мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэхийг хэлдэг.
Хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь тухайн сард дефляцитай гарахад гол нөлөө үзүүлжээ. Улаанбаатар хотын сарын инфляци -0.6 хувь байгаагийн -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байна. Өөрөөр хэлбэл ургац хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн намар буурах хандлагатай байдаг. Гэхдээ энэ оны хувьд хүнсний ногооны үнийн бууралт өмнөх онуудаас өндөр байгааг Монголбанкны тайлант мэдээнд дурджээ. Түүнчлэн энэ жил сургалтын төлбөр 2.6 хувиар өссөн нь өмнөх жилүүдтэй харьцуулбал бага өсөлттэй байгаа аж.
Улаанбаатар хотын сарын инфляци өнгөрсөн сарын байдлаар -0.6 хувь, оны эхнээс 1.0 хувь, жилийнх -0.6 хувь байна. Хэрэглээний сагсны 30.0 орчим хувийг эзэлж буй хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар буурсан аж. Махны үнэ 2.4 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 1.8 хувиар буурч, сахар, чихрийн үнэ 2.4 хувиар өсчээ. Хүнсний барааны бүлэг сарын инфляцийн -0.8 нэгж хувийг эзэлж байгаа бөгөөд үүний -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлт бүрдүүлсэн байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Миний бодлоор манай улс их сургууль арай олон дээд боловсролтой нь дэндүү их ажил олголт улсын улсын хөгжил нь шороонд булагдсан хажуугаар нь ядуус үл мэдэгчид их болсон ардчилалын үе үнэхээр гасалмаар.Соц үед шилдэг нь дээд боловсрлоо эзэмшээд ихэнх нь техникум ТМС элгээлтээр боловсорч ажлыг багаас нь дээш өгсөж сурч боловсорч улсаа хөгжүүлж аж амьдрал тэгш алуурчин тонуулчингүй бүх нийтээр бичиг үсэгтэй сахилга бат хариуцлага чанга сайхнаас сайхан үе байсан нь өдгөө улам тодорсоор.
ahmad ueiinhnii buteesen buhniig uguisgej, hooson chaljij, ichih nuurgui avirladag humuus bol 60-70 aad oniihon shuu dee,..mongol hunii tolovshil,humuujild bj bolomjgui uildeliig edgeer onuudaas l ehleltei humuus hiisen bdag,30,40,50-aad oniihon bol yav ch iim yumiig hiij zurhlehgui, odoo ch ted zurhlehgui,mongoliin ard tumen odoo bugdiig meddeg bolson shuu dee,..60-aad oniihon 1990 ond 30-aad nastai zaluuchuud bsan ,...ted bugdeeree naimaa hiij ehlesen bdag ,..getel 50-aad oniihon ongorson 26 jild toriinhoo toloo ajillasaar bgaad l tetgevertee garsan bdag,tor tomor nuuree uzuulj,uls orniig suitgej bsan ue ueiin humuust toriin halamj,tetgever tetgemjnees ni tatgalzah yostoi,ted bugdeeree uls ornoo solongost ,hujaad naimaa hiij busdiin ediin zasgiig demjij eh ornoo suiruulsen bdag shuu dee,..ted odoo ur huuhduudee ondor alband tomiluuljchih sanaatai uhen hatan zutgej bna,tednii shunal duusna gej bdagguig haruulj bgaa ene tsag ued tor zasag havtgairuulan tsalin hols tetgever tetgemj ,huuhdiin mongo taraahgui bh yostoi, tor tumendee zutgej yavsan ni hedhen bdag bhad ,huviin erh ashgaa bodoj ajlaa hiihgui naimaand guij bsan nohduud bol uls ornoo bodoj bgaagui gedeg ni oilgomjtoi shuu dee