sonin.mn
ОХУ-д Төрийн думын 7 дахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр явагдлаа. Нийт 450 депутатын  225 нь  намын жагсаалтаар сонгогдох юм. Сонгуульд тус улсын 14 нам оролцож буй юм. 
 
Нэгдсэн сонгуулийн энэхүү өдөр тус улсад  янз бүрийн түвшний 5300 гаруй сонгуулийн санал хураалтаар нийт  39500 мянган депутатын мандат,  сонгуулийн суудал авах юм. Сонгуульд оролцохоор 116 мянга гаруй хүн нэрээ  дэвшүүлсний 102  мянгыг нь  нэр дэвшигчээр  бүртгэн авчээ .
 
Сонгууль нь нийт 96,7 мянган сонгуулийн байранд явагдаж байгаа бөгөөд гадаадын 145 оронд 372  сонгуулийн байр  нээн ажиллуулжээ.  Сонгуулийг зохион явуулахад Оросын Сонгуулийн Төв комиссийн / СТК/ шийдвэрлэх түвшний 880 мянган  гишүүн  ажиллаж байна. Улс төрийн намуудын  гаргасан саналын дагуу  сонгуульд   СТК-ийн гишүүдийн гуравны  нэг ба  нутаг дэвсгэрийн болон хорооны сонгуулийн  хэсгийн  ажилтнууд томилогдон ажиллаж байна.
 
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг