sonin.mn
Иргэн Ч.Долгормааг 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэлтэй эрүүгийн хэргийн хохирогчоор шалгаж байгаа гэнэ. 
 
Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ. Тэрээр энэ талаар “Би 2014 онд АТГ-т АН-ын гишүүн, Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон Б.Батбаярт холбогдуулан гомдол гаргасан  юм.
 
АТГ мөрдөн байцаалт явуулж намайг хохирогчоор тогтоосон. Гэтэл манай гэр бүл өнөөг хүртэл хохирсон хэвээр байна. Харин ч бүр эсрэгээрээ гэмт хэрэгтэн болж гүтгэгдэж асар их дарамт ирж хохирсоор байна. Хэргийн улмаас Батлан хамгаалах яам болон би хохироод гурван жил болж байна. АТГ хэргийг шалгаж Нийслэлийн прокурорт шилжүүлсэн боловч хэрэгсэхгүй болгосон. 
 
Учир нь УИХ-ын гишүүн Лу.Болд ЕТГ-ын дарга асан П.Цагааныг ашиглан хэргээ хаалгасан гэж би үзэж байгаа. ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгох саналтайгаар найман удаа прокурорт шилжүүлсэн. 
 
Прокурор мөн ийм удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Нэг ч удаа буруутай нь тогтоогдоогүй” гэсэн юм. Тэрээр үүний учир шалтгааныг улстөрийн зорилготой хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллага улс төрийн нөлөөллөөр ажилладаг нь тодорхой болж байгаа гэв. 
 
АТГ хэргийг мөрдөж нотлох баримт цуглуулж, прокурор хэрэгсэхгүй болгож байгаа нь авлигын сүлжээ гэж хардах үндэслэлтэй гэсэн юм. Гэтэл энгийн иргэн биднийг буруутай нь тогтоогдоогүй байхад хэдэн жил тагнаж мөрдөж байна.  
 
Би олон удаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтынханд хандаад амжилт олсонгүй. Тиймээс би гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж, нийтлэл гаргуулна. С.Баярцогтын Швейцарт сая гаруй ам.доллар нуусан нь илэрсэн. Гэтэл үүнийг огтхон ч шалгаагүй. Иймээс Монгол улсад хэнийг шалгадаг, хэнийг шалгадаггүй вэ гэдгийг ардчилсан ерөнхийлөгчөөс асуумаар байна. Авлига Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн төвшинд хүрсэнийг би зарлаж байна гэв.
 
П.Мандах