sonin.mn
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон  бусад албаны хүмүүс  энэ сарын  15-17-нд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар өрхийн эмнэлэг, Хөх хөтөл багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсов.
 
Орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ  сайд түргэн тусламжийн автомашин, үерийн гамшигт өртсөн хүмүүст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, ЭМЯ-ны хамт олноос цуглуулсан мөнгөн хандивыг Аймгийн Засаг даргад гардуулан өглөө.
 
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг барих, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 2017 оны төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг