sonin.mn
МОСКВА. /Sputnik/. ОХУ болон Беларусь улс Сирийн Латакия хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх  хамтарсан ажиллагаа явуулж, тус хотын иргэдэд сүү, хоол хүнс, хөнжил тараалаа гэж Сири дэх Оросын эвлэрүүлэх төв мэдэгдэв.
 
Алеппо хотыг орхин дүрвэж байгаа иргэдийг халуун хоол хүнсээр хангах хөдөлгөөнт төвүүд ажилласаар байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн мэдэгджээ.
Сирийн Засгийн газрын цэргүүд “Лалын улс” бүлэглэл болон сөрөг хүчний хэд хэдэн бүлэглэлүүдтэй тулалдаж эхэлсэн 2011 оноос хойш тус улсад иргэний дайн болсоор байгаа билээ.
 
Энэ мөргөлдөөний улмаас Сирийн 14 сая орчим иргэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатай байна гэж НҮБ мэдээлжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг