sonin.mn
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гар­гасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан. 
 
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүрт­гүүлжээ. Өөрөөр хэлбэл, 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. Хамгийн олон сумтай аймгууд болох Төв аймагт 1107, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөх юм байна. Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ний дотор олгож дуусах ажээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ.