sonin.mn

 

 
БНСУ-ын Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулах болж, өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Санамж бичигт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум нар гарын үсэг зурлаа.
 
Ноён И Ингум, “Цаашдаа зөвхөн спорт, соёл урлагаас гадна олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Манай хот нь өнө эртний түүхтэй бөгөөд Солонгос улсын аялал жуулчлалын гол хотуудын нэг. Тиймээс Улаанбаатар болон манай хот хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцаа илүү батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол оюутан, сурагчид манай хотод очиж сурна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Засаг даргын орлогч Ш.Анхмаа Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулах гэж байгаад талархал илэрхийлээд, "Улаанбаатар хот Мокпу хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ баяртай  байна" хэмээв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг