sonin.mn
МҮХАҮТ Монголын нефть, хийн үндэсний ассоциацитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
 
Ингэснээр газрын тосны импорттой холбоотой хүндрэлийг багасгах, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компани, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг болно хэмээн талууд үзэж байна. Талуудын өмнөх санамж бичгийн хүрээнд нефтийн бүтээгдэхүүний гаалийн үнийн асуудлыг шийдвэрлэсэнийг Монголын нефть, хийн үндэсний ассоциацийнхан тодотгожээ.
 
МҮХАҮТ тус салбарын бизнес эрхлэгчдийн бизнес хийх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай бодлогын өмгөөллийн чиглэлээр хамтран, худалдаа, үйлчилгээг дэмжин ажиллаж байгаа аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг