sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд аялалаар явсан 4 хүүхэд энэ сарын 17 буюу бямба гарагт төөрч сураггүй болсон мэдээллийн дагуу НОБГ-ын аврагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. 
 
Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Зайсангийн амнаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм. Харин маргааш нь буюу 18-ны өдрийн 08.50 цагт төөрсөн хүүхдүүд болох Д, Ц, С, Х нар өөрсдөө бууж ирсэн талаар НОБГ-аас мэдээлж байна.
 
Мөн Богд ууланд 56 настай иргэн Б төөрснийг 18-ны өдөр төөрсдийг аврагчид эрэн хайж, 19-ний  02.30 цагт олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Харин Баян-Өлгий аймаг, Ховд голд загас агнаж байгаад усанд осолдсон 25 настай иргэн А-г эрэн хайх, аврах ажил үргэлжилж байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг