sonin.mn
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 7 дугаар байрны гадна дулаалга шатаж, хоёр хүн түлэгджээ.
 
Гал өчигдөр 16 цагийн орчимд гарсан бөгөөд Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Гэвч уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ О /30 настай, эрэгтэй/ нар 90 хувь түлэгдсэнийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
 
Мөн урд шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 13 дугаар  гудамжийн 8 тоот иргэн Б-ийн байшин шатсаныг Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 11 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг