sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын телевизийн шилдэг уран бүтээлд олгодог “Эмми”-гийн шагналыг /Primetime Emmy Awards/ “Хаан сэнтийний төлөөх хуйвалдаан” /Game of Thrones / цуврал кинонд олголоо. Шагнал гардуулах 68 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Microsoft театрт болж, телевизийнABC сувгаар шууд дамжуулжээ.
 
Инээдмийн киноны шилдэг цувралаар “Дэд ерөнхийлөгч” /Veep/ хоёрдахь жилдээ дараалан тодорсон байна. Энэ төрөлд “Орчин цагийн гэр бүл” /Modern Family/, “Цахиурын хөндий” /Silicon Valley/, “Мятаршгүй Кимми Шмидт” /Unbreakable Kimmy Schmidt/ зэрэг шилдэг кинонууд өрсөлджээ.
 
“Драмын цувралын шилдэг жүжигчин” номинацид  Mr. Robot кинонд тоглосон Рами Малек түрүүлсэн байна. Харин драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр Татьяна Маслани /Orphan Black/ тодорлоо. Инээдмийн киноны оны шилдэг жүжигчний шагналыг   Жулия Луис-Дрейфус /Veep/ хүртжээ.
 
“Шилдэг богино цуврал кино” гэдэг ангиллын тэргүүн шагналыг The People V. O. J. Simpson: American Crime Story кинонд олгосон байна.
1949 онд анх бий болгосон “Эмми” шагнал бол нэг ёсондоо телевизийн урлагийн салбарын “Оскар” юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг