sonin.mn
“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино энэ сарын 28-нд  үзэгчдийн хүртээл болно.
 
“Хүлэгү пикчерс”-ийн бүтээл уг киноны зохиолч, продюссерээр Т.Номуунзул, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж нар тус тус ажиллажээ. Тус кинонд спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг үзүүлэх юм.
 
Жүдоч Д.Сумъяагийн дүрийг жүжигчин Т.Жинжмаа бүтээсэн бол Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тус кинонд тогложээ. 
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг