sonin.mn
Улаанбаатар болон Хөшигийн хөндий хүртэл БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монголын анхны хурдны авто замыг барьж байна.
 
Тус авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байх юм.  Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж.
 
Харин газар чөлөөлөлт удааширсанаас зарим ажил саатаж буйг албаныхан онцолж байна. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын талаас 100 гаруй ажилтан хамрагджээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг