sonin.mn
БЕРЛИН. /TASS/. Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн сайд нарын түвшний уулзалт энэ сарын 20-нд Нью-Йорк хотноо болно гэж Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мартин Шефер өчигдөр мэдэгдэв.
 
Ес хоногийн өмнө АНУ, ОХУ-ын санаачилгаар байгуулсан гал зогсоох тохиролцооны хугацаа дуусч байгааг тэрбээр онцлон тэмдэглээд “ийм учраас ОХУ-ын Гадаад хэргийн сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар 20-ны өдөр Нью-Йорк хотноо уулзалт хийхийг санаачилсан нь сайн хэрэг боллоо" гэж мэдэгдсэн байна.
 
Үүнтэй холбогдуулан Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдэхдээ, гал зогсоох тохиролцоог дагаж мөрдөхийг мөргөлдөөнд оролцогч талуудад уриалаад “хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг хөнгөвчлөх зорилго бүхий гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэхийг Сирийн Засгийн газар хүсэхгүй байгаад харамсч байгаагаа" илэрхийлжээ.
 
Сирийн Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг оруулахгүй байгаа гэдгийг тэрбээр дурдаад, энэ асуудлаар Сирийн Засгийн газарт шахалт үзүүлэхийг ОХУ-д уриалсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг