sonin.mn
БСШУС-ын сайд  ЕБС-ийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон тушаал гаргажээ.
 
Одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад албан тоот хүргүүлсэн гэдгийг албаныхан хэллээ.
 
Өмнө нь, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас үүнтэй ижил тогтоол гаргаж дүүргийнхээ хэмжээнд ЕБС-ийн сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглож байсан билээ. Мөн хотын дарга Су.Батболд ч саяхан сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хэрхэн зохицуулах тухай олон нийтийн саналыг твиттерээр дамжуулан авсан юм. Бага насны хүүхэд гэлтгүй бүх хүний эрүүл мэндэд гар утас, компьютер хортойгоор нөлөөлж буйг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар тодорхой харуулж буй. 
 
Уг тушаал ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг