sonin.mn
Өнөөдөр Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа. Комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос энэ жилийн УЛс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр нийт зургаан үндсэн ажил төлөвлөж бүгд хууль дүрмийн дагуу амжилттай хийгдсэн” гэдгийг хэллээ.

Мөн өнөөдрийн хурлаар Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд орон сууц худалдан авахад зориулан мөнгөн олговор бэлнээр олгох тухай журам”-ыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт өөрөө хэлмэгдэгч дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор олгохоор боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.