sonin.mn
СӨҮЛ. /NHK/. “Galaxy Note 7” ухаалаг утасны батерей шатсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан “Samsung Electronics” компани Өмнөд Солонгост борлуулсан гар утаснуудаа зах зээлээс эргүүлэн татаж байна.
 
Тус компани эргүүлэн татсан утаснуудад зориулж шинэ батерей гаргасан гэж мэдэгджээ.
Хэрэглэгчид өчигдрөөс эхлэн Сөүл хотын худалдааны төвүүдэд очиж утасны батерейгаа үнэ төлбөргүйгээр солиулж байна.
 
Батерей нь гэмтэлтэй ийм загварын ухаалаг утас 10 оронд худалдаалагдсан бөгөөд “Samsung Electronics” компанийн мэдээлснээр, дэлхийн зах зээлээс нийт 2.5 сая ширхэг “Galaxy Note 7” утсыг эргүүлэн татах ажээ.
 
Эргүүлэн татах ажил энэ лхагва гарагт АНУ-аас эхэлнэ гэж компани мэдэгдэв.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг