sonin.mn
БАНГКОК./TASS/. Хоёр өдрийн өмнө Таиландын Аюттая хотын орчмоос хөдөлсөн гол мөрний гатлага онгоц Бангкок хотоос 80 км-ийн зайд явж байхдаа хөмөрч живсний улмаас 26 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэж бэртсэн тухай өнөөдөр орон нутгийн цагдаагийн газар мэдэгдлээ.
 
Ослын улмаас 18 хүн амиа алдсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.
 
Түүнээс гадна, аврагчид сураггүй алга болсонд тооцогдож буй 3 хүнийг эрэн хайж байна.
 
Чаопрайя гэдэг голоор 150 хүнийг тээвэрлэн явж байсан уг гатлага онгоц гүүрний тулгуурыг мөргөсний улмаас живжээ. Шашны баярт оролцсон лалын шашинт мөргөлчид уг гатлага онгоцоор Аюттхая хотоос Бангкок руу буцаж явсан аж.
 
Гатлага онгоцны залуурчныг цагдаа нар баривчлан саатуулжээ. Зорчигчдыг тусгай зөвшөөрөлгүй авалгүйгээр тээвэрлэсэн, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр түүнийг яллах бололтой.  
 
Х.Сарнай   
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг