sonin.mn
2016 оны 9 дүгээр сарын 19-нд Оросын Сонгуулийн төв комиссын мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд  Оросын улстөрийн шинжлэх ухааны холбооны тэргүүн Оксана Гаман-Голутвина, Стратегийн харилцаа  холбооны төвийн ерөнхийлөгч Дмитрий Абзалов, ” Минченко консалтинг “ харилцаа  холбооны холдингийн тэргүүн Евгений Минченко, болон лс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин болон шинжээчид Орос улсын иргэний нийгмийн институтийн хөгжил  болон улс төрийн системийн тухай, сонгуулийн кампанит ажлын явцад  үнэлэлт дүгнэлт өгчээ.
 
Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудын/ ТУХНО/ болон ШХАБ-ын ажиглагчид сонгуулийн  ажиглалтаа   урьдчилсан байдлаар дүгнэсэн бөгөөд Олон улсын ажиглагчид сонгууль нээлттэй, өрсөлдөөнтэй, ОХУ-ын сонгуулийн хууль тогтоомжийн дагуу болсон хэмээн онцлон тэмдэглэжээ. ТУХНО -ын ажиглагчдын тэргүүн  Владимир Гаркуны  яриагаар, энэ удаагийн сонгуулийн кампани өмнөх 2011 оны парламентын сонгуультай харьцуулахад илүү ил тод, ардчилсан  болжээ.  Тэрбээр ОХУ- ын  СТК-ын болон доод шатны сонгуулийн комиссууд иргэдийг хүсэл эрмэлзлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангаж ажилласан гэжээ.
 
А.Огторгуймаа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг