sonin.mn
УДБЭТ-ын уран бүтээлчид 54 дэх улирлын толголтоо  ирэх сарын 8,9-нд “Жизель” сонгодог балетаар нээнэ.
 
 Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох эл  балетад хайр дурлалын эмгэнэлт үйл явдлыг харуулдаг. Тус балетыг энэ удаад Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач С.Салватори удирдах юм.
 
 Энэхүү бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байсан түүхтэй.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг