sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. Аж үйлдвэрийн салбарын хэт үйлдвэрлэлийг зохицуулах арга хэмжээг авахаа түргэсгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятад улсад уриалжээ.
 
Б.Обама Нью-Йоркт болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхий сайд Ли Көцянтай уулзсан байна. 
Дотоодын зах зээл дээрээ бүтээгдэхүүнийг хямдаар борлуулан үнийг унагаж байгаа нь шударга бус явдал гэж гадаадын компаниуд Хятадыг буруутгасаар байгаа билээ.
 
4 дүгээр сард Хятад улс гангийн үйлдвэрлэлээ бууруулна гэдгээ 30 улсын төлөөлөгчид оролцсон хямралын асуудлаарх уулзалт дээр амлаж байсан юм.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Б.Обама тоглоомын ижил дүрмээр өрсөлддөг талбарыг бий болгохыг Хятадын талд уриалжээ. Ингэснээр бүх компаниуд хоорондоо шударгаар өрсөлдөх боломжтой болох юм.
 
Энэ оны эхээр Хятад дахь ЕХ-ны Худалдааны танхим эрэлтээс давсан үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятад улс дорвитой зүйл хийхгүй байна гэж шүүмжилсэн юм.
 
“2007-2015 онуудад Хятадын Коммунист Намын эдийн засгийн асуудлаарх жил тутмын хурлуудын үеэр хэт үйлдвэрлэлийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудал гэж ярилцдаг боловч зарчмын өөрчлөлтүүд гарахгүй байна” гэж Европын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Йорг Вуттке хэлжээ.  
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг