sonin.mn
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-д хандан мэдэгдэл гаргасан байна. 
Мэдэгдэлд "2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН төр, засгийн  бүхий л эрх мэдлийг цөөн хүмүүсийн  гарт төвлөрүүлж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдуулж байгаад АН харамсч байна. 
 
Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” гэх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эхний алхмууд нь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль бусаар олноор нь хоморголон халж байгааг нэн даруй зогсоож, хууль дээдлэн ажиллахыг шаардаж байна" гэжээ.
 
Мөн МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаасаа ухарч, “Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулах” гэсэн  заалтаа зөрчиж байгааг мэдэгдэлд дурдсан байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг