sonin.mn
Элэгний эмгэг судлалын холбоо болон “Хаппи веритас” оношлогооны төв хамтран элэгний B, C вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна.
 
Энэхүү шинжилгээ ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд шинжилгээгээр элэгний вирустэй гарсан хүмүүсийн эмчилгээг мөн үнэ төлбөргүй хийхээр болжээ. Энэхүү ажилд “Хаппи веритас” оношлогооны төв 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа ба элэгний вирусээр өвчлөгсдийн нас улам бүр залуужиж байгаа учир иргэдийг оношлогоонд идэвхитэй хамрагдахыг уриалжээ.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг