sonin.mn
ЗЦГ-аас нийтийн тээврийн том оврын автобусуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зурагт  хуудас, зөвлөмж байрлуулан сурталчлахаар болсон байна.
 
Хүн бүхэн сууж үйлчлүүлдэг автобусанд зурагт хуул\дас, зөвлөмж байрлуулан иргэдэд  зам тээврийн ослын хор уршгийг  таниулж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох нь чухал боллоо гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд ярьж байна. Зурагт хуудас, зөвлөмж бэлэн болохоор нийтйин тээврийн автобусанд сурталчилгаа байрлуулж эхлэх юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг