sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Жорж Герберт Уокер Буш Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төлөө саналаа өгнө гэж “Politico” цахим хуудсанд бичжээ.
 
Мөн ноён Буш АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн зээ охин Кэтлин Кеннеди Таунсендэд энэ тухайгаа ярьсан гэх мэдээлэл тархсан байна.
Харин Бушийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "энэ мэдээлэл баттай эсэхийг мэдэхгүй байна. Шалгаж байна” гэж мэдэгджээ.
1989-1993 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Бушийн хувьд Дональд Трампыг Бүгд найрамдах намаас нэр дэвшигчээр батлах үед түүнийг дэмжээгүй юм.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг