sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штабаас нэр дэвшигчийг дэмжигчдийн телефон утаснаас ирсэн дуудлагуудыг бүртгэх интерактив системийг ашиглаж эхэлснээ мэдэгджээ.
 
Энэ систем нь тоглоомтой адил бөгөөд дуудлага өгсөн хүмүүсээс азтанг тодруулж шагнал олгох гэнэ.
Сонгуулийн штабын төлөөлөгч Камило Сандовал-ын хэлснээр бол, ийм шинэ санаа гаргасан гол зорилго нь “Америк орныг дахин агуу болгоцгооё” /Make America Great Again/ гэсэн уриаг эрчимтэй түгээж, ингэснээр Трампыг дэмжигчдийн тоог улам өсгөх явдал ажээ.
 
“Утасны дуудлага бүр нь Америкийн хүч чадлыг дахин сэргээх үйл явцыг нэг нэг алхмаар ойртуулна” гэж тэрбээр онцлон хэлсэн байна. 
Уг интерактив системийг Trump Talk /Трамп ярьж байна/ гэж нэрлэсэн аж. Дуудлагууд тодорхой тоо хэмжээнд хүрэх эсвэл давах үед утсаар ярьсан хэн нэгэн азтаныг шалгаруулж шагнах аж. Харин ямар төрлийн шагнал олгохыг Трампын штабынхан хэлсэнүй.
 
Trump Talk нь хувийн нууц дугаараа оруулсан хэрэглэгчид тодорхой асуултууд тавьж, хариултуудыг бүртгэж авахаар программчлагджээ.  
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг