sonin.mn
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Х.Алтайг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилов. 
 
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болор өчигдөр түүнд ажлаа хүлээлгэн өгчээ. 
Х.Алтай нь  Эрхзүйч мэргэжилтэй  бөгөөд  2011-2014 онд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Тэрээр  ажиллах хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлсэн байна.
 
Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг