sonin.mn
Орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл метр квадрат гэсэн хязгаарлалтыг 100 метр квадрат болгох шийдвэр гарсан хэмээн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 
 
Ипотекийн зээлийн асуудлаар Монголбанк, Сангийн яамтай зөвлөлдөж журам боловсруулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар ипотекийн зээл авахаар орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн хэдий ч банкуудын эх үүсвэрийг шийдээгүй байгаагаас ипотекийн зээл түр зогсонги байдалтай байгаа аж. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохоо илэрхийллээ. Харин таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр суурьтай байна.  Нийт банкны зээл өнгөрсөн сарын байдлаар 12 их наяд төгрөг байснаас 30 орчим хувийг ипотекийн зээл эзэлжээ.
 
Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг