sonin.mn
Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас "Мишээл экспо"-д зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ хаалтаа хийв.
 
Үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 100 гаруй ААН, хоршоо 306 ногоочид 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 800 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 11 дэхь жилдээ болж энэ жилийн үзэсгэлэн худалдааны үеэр “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, “Эх орны эрүүл сүү”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс- Таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” зэрэг өдөрлөгийг зохион байгууллаа.
 
"Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн"  уриатай “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээнд оролцсон Шилдгийн шилдгүүдээ тодруулжээ. Шилдэг бүтээгдэхүүнээр “Өгөөж Чихэр, боов” ХХК “Шидэт бренд” Импорт орлосон шилдэг бүтээгдэхүүнээр “Өв, сүү хоршоо “Yak Cheddar” сарлагийн бяслаг  Дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн Шилдэг хүнсээр Мах импекс ХХК “Орон нутгийн шинэ шилдэг хүнс”-ээр Говь-Алтай аймгийн “Электрон Алтай” ХХК “Алтайн бренд” Сулийн гурил Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Хүнс үйлдвэрлэгчээр “Жүр үр” ХХК шалгарчээ.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг