sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталлаа гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр мэдээлэв.
 
Уг төсөлд зааснаар бол “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд олгоно. Цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгодог байхаар тусгажээ.
 
Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг