sonin.mn
НҮБ. /ВВС/. Их Британи, Европын Холбоо /ЕХ/ болон Дэлхийн банк дүрвэгчдийн хямралтай тэмцэхэд туслах зорилгоор Этиопт 100 мянган ажлын байр бий болгох төлөвлөгөөг батлав.
 
Энэ төлөвлөгөөний хүрээнд тус улсад хоёр аж үйлдвэрийн паркийг 500 сая доллароор байгуулах ажээ. Ийм төлөвлөгөөг боловсруулах санал гаргасан Этиоп улс 30 мянган дүрвэгчдэд ажил хөдөлмөр эрхлэх эрх олгох үүрэг хүлээсэн байна.
 
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ "энэ төсөл нь олон тооны дүрвэгсдийг хүлээн авч буй хөгжил буурай орнуудад хэрхэн дэмжлэг үзүүлж болохыг харуулсан нэг ёсны загвар болно" гэж мэдэгдэв.
 
Этиопт орогнол хүссэн 700 мянга гаруй цагаач, дүрвэгч байгаагийн ихэнх нь Өмнөд Судан, Эритрей болон Сомалийн иргэд юм.
Дүрвэгчдийн асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан дээрх төлөвлөгөөг Европын Хөрөнгө оруулалтын банк санхүүжүүлж, Их Британи улс болон Дэлхийн банк баталгаа гаргахаар болсон байна.
 
Харин Этиоп дүрвэгчдэд хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэг хүлээжээ.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг