sonin.mn
КАИР. /ВВС/. Египетийн эргийн ойролцоо цагаач, дүрвэгчдийн сууж явсан завь хөмөрсний улмаас наад зах нь 42 хүн амиа алдсан байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Уг завинд 600 орчим хүн зорчиж явсны 150-ыг нь аварсан гэж хэвлэлд мэдээлжээ.
 
Египетээс Европыг зорих дүрвэгч, цагаачдын тоо нэмэгдэж байгаа тухай Европын Холбооны хилийн агентлагийн тэргүүн анхааруулсны дараахан энэ осол гарсан байна. Уг завинд Египет, Сири, Африкийн цагаачид байсныг албаны хүмүүс дурджээ.
 
20 эрэгтэй, 10 эмэгтэй хүн болон нэг хүүхдийн цогцсыг уснаас гаргаад байна гэж албаны хүмүүс “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна. Үүний дараахан Египетийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Халед Мегахед мэдэгдэхдээ, нийт 42 хүний цогцсыг уснаас гаргаад байгаа тухай дурджээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг