sonin.mn
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Нээлттэй өдөрлөг"-т оролцож, өөрөө өөрийгөө сорих туршилтын шалгалт өгөхөөр 1700 гаруй иргэн хүсэлт ирүүлжээ.
 
Тус зөвлөл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд туслах зорилгоор шалгалтын цахим системтэй танилцуулах, төрийн албаны мэргэшлийн шалгалт хүнээс хамааралгүй, ил тод, нээлттэй явагддагийг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг сард нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлээд буй.
 
"Нээлтэй өдөрлөг"-т иргэн нэг удаа оролцох эрхтэй гэж тус зөвлөлөөс мэдээллээ.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг