sonin.mn
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдрөөс үүрэгт ажилдаа оров.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас түүнийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд тохоон томилсон юм.
 
Товч намтар
 
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар төгсч, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.
 
1994-2002 онд Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан, 2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга, 2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг