sonin.mn
Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр гэнэтийн  гамшгаас хамгаалах албаны бэлтгэл, өвлийн бэлэн байдлыг шалгах зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа анги байгууллагын албан хаагчдад гэнэтийн  “Яаралтай цуглар” дохио өгсөн байна.
 
Энэ гэнэтийн дохиогоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн өвөлжилтийн бэлтгэл ажил, албан хаагч нэг бүрийн бэлэн байдлыг шалгажээ.
 
Мөн салбарынхаа албан хаагчид, орон нутгийн албадад өвлийн бэлтгэл хангах болон тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг