sonin.mn
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тус компанийн ТУЗ өчигдөр дахин хуралдан дараагийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
 
Оюутолгойн ТУЗ-д Монголын 30 хувийг төлөөлөх дараагийн гурван гишүүнээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч  Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Монгол-Германы технологийн их сургуулийн захирал асан, математикийн ухааны доктор Ч.Алтаннар нарыг томиллоо.
 
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди өмнө 2010-2012 онд “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн шинээр томилогдон ажиллаж байсан нэгэн. 
Компанийн засаглалын дүрмээр бол хувь нийлүүлэгчид ТУЗ-ийн гишүүдийг томилдог.
 
Монголын Засгийн газрыг төлөөлж “Оюутолгой”-н 34 хувь эзэмшигчээр “Эрдэнэс-Оюутолгой” компанийг байгуулсан. Тэгэхээр компанийн дүрмээр бол ТУЗ-ийн гишүүнийг хувь нийлүүлэгч “Эрдэнэс-Оюутолгой” болон “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон байна. 
 
П.Мандах