sonin.mn
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ Төв талбайд маргааш нээлтээ хийнэ.
 
Уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид оролцоно.
"Ургацын баяр" худалдаа маргааш 12.00 цагаас нээлтээ хийж, аравдугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг